Дуучин Жастин Бибер өчигдөр буюу 12-р сарын 10-ны өдөр Хайян хар салхинд өртсөн Филиппиний Сан Жосе бага сургуульд зочилсон байна. Тэрээр тус далайн хар шуурганы улмаас орон гэргүй болсон зуу зуун хүнд мөнгөн тусламж үзүүлэхээс гадна гамшигт нэрвэгсдэд урим зориг өгөхөөр иржээ. Бибер бага сургуулийн сурагчидтай тоглож, хамтдаа ярилцан, зургаа авахуулж, мэндчилэн гар барьж байсан аж. Поп одыг ирсэнд хүүхэд багачууд төдийгүй насанд хүрэгчид ч ихэд баяртай байсан бөгөөд залуу дуучинд ихэд баярлаж буйгаа илэрхийлжээ.
Фото сурвалжилгыг хүргэж байна.