Фото:Зураач, барималч, бясалгагч Л.Энхтайваны “Хүн цэцэгс-1” үзэсгэлэн

Зураач, барималч, бясалгагч Л.Энхтайваны 60 насны ойд зориулсан уран зураг, баримлын “Хүн цэцэгс-1” бие даасан үзэсгэлэн Монгол арт галерейд дэлгэгдэж байна.

Хөрөг бүтээлээр дагнан бүтсэн уг үзэсгэлэнд уран зураг, уран баримлуудыг дэлгэжээ.  Мөн эмэгтэй хүнийг цэцэгтэй зүйрлэн тодотгосноороо тус үзэсгэлэн онцлогтой.

Тэрбээр үзэсгэлэнгийнхээ нэгэн хүндтэй хэсгийг “Намайг тойрсон цэцэгс” хэмээн нэрийдэж, өөрийн хайртай 6 эмэгтэйг сонгон авч сонгодог уран зургийн хэлбэрээр дүрслэн бүтээжээ.

Түүнчлэн уран бүтээлч өөрийн охидоо урлагийн хэлээр илэрхийлсэн “Миний охид” бүтээлээ дэлгэжээ.  Дараагийн “Чөлөөт зохиомж” нэртэй хэсэгт бүсгүй хүний гоо сайхныг байгаль эхтэй нь холбон дүрсэлсэн байна.

Тус үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл олны хүртээл болно.

 

Санал болгох мэдээ

Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам төв талбайд болж байна

“Asia Folk 2024” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор  …