Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүллээ

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.

        УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг байгуулж, 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулаад байна.

       Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Монгол Улсын хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх мега төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан юм.

       Иймээс Монгол Улсын 2024 оны төсөвт тодотгол хийж, хөгжилд хөтлөх бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр төлөвлөлөө.

Тухайлбал:
“Өөдөө тэмүүлэх Монгол” ган татлагат гүүр /6 эгнээ бүхий 4.7 км автозам,900 метр гүүр,80 метр нүхэн гарц/
“Богдхан туннел” /15.2 км бүхий 2 эгнээтэй хос туннел/
“Туул хурдны автозам” /33 км хурдны авто зам/
“Шинэ тойрог автозам” /13.4 км автозам, 2 туннел, 3 гүүр/
“Шинэ Хархорум хот” төслийн судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв
“Бүсийн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төслүүдийн ТЭЗҮ, зураг төсөв

 

Санал болгох мэдээ

Хамтарсан Засгийн газрын гэрээнд МАН, АН, ХҮН намын удирдлагууд гарын үсэг зурлаа

Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд  Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, …