МАН-ын бүлэг: 2024 оны төсвийн тодотгол болон зарим хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын Их хурал дахь МАН-ын бүлэг /2024.08.14/  өчигдөр хуралдлаа. Бүлгийн хуралдааныг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар удирдан явуулав. Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн бөгөөд тус асуудлуудын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө.

Хууль, тогтоолын төсөлтэй холбогдуулан 37 гишүүн салбарын сайд нараас асуулт асууж, үг хэллээ.

Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэв. Хөтөлбөрийг боловсруулахдаа Герман улсаас туршлага судалж, хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг үндэслэн 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулсан байна. Хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн чиглэлийг тодорхойлон дөрвөн зорилт тавьжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн танилцуулгыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал танилцуулав.

Мөн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж, гишүүдийн асуултад хариулт өглөө.

Хуулийн төсөлд Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль, нийслэлийн дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлэн томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гадаад зээл, тусламжийн төслүүдийг хугацаанд нь дуусгаж ашиглалтад оруулах, төслийн үр ашиг, үр дүнг хангах үүднээс гадаадын, зээл тусламжийн төслүүдийг эрэмбэлж, ач холбогдол өндөр төслүүдийн ашиглалтыг ирэх жилүүдэд нэмэгдүүлэхээр тусгаснаараа онцлог юм.

Дээрх хууль, тогтоолын төслүүдийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

 

Санал болгох мэдээ

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдах захирамж гарлаа

Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2024 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс наймдугаар сарын …