Н.Учрал: Залуусын хөгжлийг дэмжих хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ЗГХЭГ-ын дарга, Азийн Улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал өнөөдөр (2024.08.20) Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын  дарга Чүнг И-Ёныг хүлээн авч уулзав.

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан 2024 оны 8-р сарын 18-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсаныг тэмдэглэж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гаргаж буй хүчин зүтгэлд талархал илэрхийлэв.

Мөн Азийн Улс төрийн намуудын олон улсын залуучуудын байгууллагын тэргүүний хувиар залуусын дуу хоолойг сонсох, тэдний өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлын Залуучуудын жигүүрийн  VII хуралдааныг 2024 оны 2 дугаар сард Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж, залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцэж, “Улаанбаатар тунхаг бичиг”-ийг баталсан. Тунхаг бичгийн хүрээнд залуучуудын хөгжлийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

 

Санал болгох мэдээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 …