УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.08.26/ боллоо.
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
-Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
– “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэв.
Хуралдаанаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг тус тус хууль санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэв.
Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Монгол Улсын хөгжил дэвшлийг бодитойгоор урагшлуулж эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийг хурдасгах 14 мега төслүүдийг хэрэгжүүлэх” шаардлагатай гэдэгт санал нэгдэн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг холбогдох байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэлээ.