“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсгийг Н.Учрал ахалж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар танилцууллаа.

Төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг тухай бүр танилцуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлыг удирдлага, салбар дундын зохицуулалтаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.

 

Санал болгох мэдээ

Олон улсын чуулга уулзалтад оролцогчид “Ардчилал, иргэдийн оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ

Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын …