Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагвыг сонгов

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны VII Их хурал боллоо. Их хуралд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тэрбээр дүрмээр олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын холбооны шинэ тэргүүнээр Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж байгаагаа Их хурлын төлөөлөгчдөд танилцуулав.

Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Пүрэвдагва нь 1990 онд төрсөн бөгөөд 2008 онд Монгол Ардын Намд элссэн. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн, Намын байгуулалтын газрын дарга, СДМЗХ-ны дэд Ерөнхийлөгч, НИТХ-ын төлөөлөгч зэрэг албан тушаалтай юм.

Нэр дэвшигч Б.Пүрэвдагватай өрсөлдөх өөр нэр дэвшигч танхимаас гарсангүй. Иймд түүнийг Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны шинэ Ерөнхийлөгчид дэмжих эсэхээр санал хураалт явуулахад VII Их хуралд оролцож буй төлөөлөгчдийн дийлэнх олонх нь Б.Пүрэвдагвыг дэмжсэн тухай тооллогын комиссын дарга Д.Ихбаяр индэрт мэдээлэв.

Ингэснээр Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгчөөр Б.Пүрэвдагва сонгогдож, холбооны тамга тэмдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал түүнд хүлээлгэн өглөө.

 

Санал болгох мэдээ

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано майнинг” компанийн төлөөллийг хүлээн авч уулзав

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано майнинг” компанийн Монгол дахь төлөөлөгч Оливиэр Түмир тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.10) …