Засгийн газрын 100 хоногт эхлүүлэх 14 төслийн хүрээнд хийгдэх ажил, хууль эрх зүйн шинэчлэлүүдийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шуурхай хурал өнөөдөр боллоо.

Хурлаар  ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  дараах таван чиглэлээр үүрэг даалгавар  өглөө.

Үүнд:

-Засгийн газрын 100 хоногт эхлүүлэх 14 төсөл, 14 реформын хүрээнд хийгдэх ажил, хууль эрх зүйн шинэчлэлүүдийг эрчимжүүлэх,

-Төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах, олон нийтэд ил тод нээлттэй болгох,

-Мэргэжлийн нэгдсэн холбооны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, салбар бүрд байгаа зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлж гүйцэтгүүлэх

-Зөвшөөрлийн тухай хуулийг эргэж харж бүртгэл нэртэй олон зөвшөөрлүүдийг цэгцэлж шаардлагагүйг цуцалж хувийн хэвшилд ээлтэй орчныг бүрдүүлэх

-Улс эх орны баялгийг ард түмний хяналтад оруулж баялагтаа эзэн байх зарчмаар хийгдэж буй ажлуудаа үр дүнтэй хийж хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиулав

Олон улсын Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 10 жилийн дараа “B+тогтвортой” зэрэглэлд ахиуллаа. Энэ …