Н.Учрал: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон улсын менежментийн багаар удирдуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг  баталлаа.

Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 28 хувийн хувьцааг иргэд эзэмшдэг. Бирж дээр хувьцаа нь арилжаалагдаагүй ч гэсэн энэ бол нээлттэй компани.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагыг олон улсын менежментээр удирдуулах Засгийн газрын шийдвэр гарлаа.

Олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн компаниар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг удирдуулна.

Өнөөдрөөс эхэлж тус компани дээр үнэлгээ, аудит хийнэ. Ажлын албан даалгавар боловсруулах, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлахад зөвлөх үйлчилгээ авна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтэд нээлттэй, хяналттай болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт зарлаж байсан ч улс төрийн нөлөөлөл орсон.

Цаашдаа энэ компанийг нээлттэй байдлаар ард түмний хяналтад авахгүй бол дахиад нүүрсний сонсгол, улс төрчдийн нөлөөлөл орохыг үгүйсгэхгүй. Олон улсын менежментийн багийг авснаар засаглал шинэчлэгдэж, улс төрөөс хараат бус, авлига ашиг сонирхлоос ангид байна.

 

Санал болгох мэдээ

Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахална

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан Үндэсний орон сууцжуулалтын хороог …