Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчдэд үнэмлэх гардууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж буй 45 нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж, хариуцлагын гэрээг байгуулав.
Нийслэлийн Монгол Ардын намын хорооны дарга Х.Нямбаатар нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулсныхаа дараа “Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хотыг бүтээн бий болгох хөгжлийн мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн сонгуульд оролцож байна.

Энэхүү хөгжлийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг хамт олны маань дундаж нас 41, тэдний 70 хувь нь инженер, эдийн засагч, хуульчид юм. Тэд мэргэжил, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, танигдсан, өмнө нь улс төрийн ажил хийж байгаагүй. Ийм залуучуудыг Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос НИТХ-д нэрийг нь дэвшүүлж байна. Нийслэл гэдэг хот айл өмнөх шиг дөрвөн жил тутамд сонгогддог иргэдийн хурлаас тэс өөр чиг үүрэгтэй болсон гэдгийг нийслэлчүүддээ хэлье.

 Өнгөрсөн нэг жилийн хугацаанд УИХ-аар нийслэлийн эрх зүйн байдлыг нэмэгдүүлэх 60 гаруй хууль, таван тогтоол батлуулсан. Улаанбаатарчуудын тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэж чадах туршлагатай, чадвартай хамт олноо нэр дэвшүүллээ. Хамтдаа шинэ Улаанбаатарыг бүтээе ” гэсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын …