НИТХ-ын даргаар А.Баярыг сонгож, Хотын даргад Х.Нямбаатарыг дэвшүүллээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр бүрэлдсэн Нийслэлийн ИТХ өнөөдөр Анхдугаар хуралдаанаа хийлээ.

Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Хан-Уул дүүргээс сонгогдсон төлөөлөгч Г.Батсайхан даргалан явуулсан юм. Хуралдааны эхэнд Нийслэлийн сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав.

Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг нууцаар санал хурааж, нэр дэвшүүллээ. Санал хураалтад оролцсон 43 нь хүчинтэй саналаас 39 төлөөлөгчийн саналаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргад нэр дэвшүүллээ.

Улмаар Амарбаясгалан овогтой Баярыг Нийслэлийн ИТХ-ын даргаар сонгох тухай тогтоолын төсөлд илээр санал хураан, олонх нь дэмжив.

Нийслэлийн ИТХ-ын Даргын тамгыг 2020-2024 оны Нийслэлийн ИТХ-ын  даргаар ажилласан  Жанцангийн Батбаясгалан гардуулан өглөө.

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …