ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзлаа

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог  өнөөдөр (2024.11.05) төрийн ордонд хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд Сингапурын технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлсэн юм.

Эрик Тео хоёр улсын хамтын ажиллагаа өргөжүүлж, Сингапурын хуримтлалын сан, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, Сингапурын хот байгуулалтын туршлага, дэд бүтцийн шийдлүүдийг Монгол Улсын бүсчилсэн хөгжилд нийцүүлэн хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийллээ.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …