Зорилтот бүлгээ орон сууцжуулахад ХБНГУ-ын сайн туршлагыг судална

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Хэльмут Кулитцтай уулзлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:Монгол Улсын Засгийн газар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн  ур чадвартай ажиллах хүчнийг бэлтгэхэд ихээхэн анхаарч байна.

ХБНГУ-ын хөдөлмөрийн зах зээлд баримталдаг бодлого, стандарт олон улсад сайн жишиг болдог. Бид ур чадвартай сайн мэргэжилтнийг бэлтгэхэд Германаас суралцаж, нутагшуулах хэрэгтэй байгаа юм.

Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 100 гаруй мэргэжлийн сургалтын төв 10,000 гаруй иргэнийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгож байна.

Эдгээр сургалтын төв нь Боловсролын яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байгаа ч ГБХНХЯ-наас бодлого чиглэлийг боловсруулдаг. Хөдөлмөрийн зах зээлд чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд анхаардаг байхаар ажиллаж байна.

Герман улс 1990 оны үеэс зорилтод бүлгийнхэнд чиглэсэн орон сууцны зээлийг гаргаж, олон айл өрх хямд орон сууцанд орсон байдаг. Энэ туршлагаасаа хуваалцахад бэлэн байгааг илэрхийлсэн.

 

Санал болгох мэдээ

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзлаа

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт …