“Хөвсгөл-Хөх сувд 2025” олон улсын мөсний наадам “Монголын гайхамшиг” мөсөн урлалын тэмцээнээр эхэлнэ

Өнгөрсөн жилүүдэд “Хөвсгөл-Хөх сувд 2025” олон улсын мөсний наадам зөвхөн амралтын хоёр өдөр зохион байгуулагддаг байсан. Тэгвэл жил бүр наадмыг сонирхох, оролцох зочдынх нь тоо өсч буй учир  энэ жил хоёрдугаар сарын 13-22-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны “Хайчийн ам”-д зохион байгуулагдах гэж байна.

Өнөөдөр /2025.02.13/ наадмын эхний өдөр мөсөн урлал, тэшүүрийн тэмцээн, “Хөвсгөл” брэндийн үзэсгэлэн худалдаа, мөсөн дээрх буухиа тэмцээн зэрэг зохиогдох бол 2-р сарын 14-ний өдөр мөсөн волейболын тэмцээн, цаатан хотхоны нээлт, Хөвсгөл нутгийн олон угсаатны урлагийн тоглолт гээд бүх өдрүүд үзүүлбэр, тоглолт, тэмцээнүүдээр дүүрэн байх нь.

“Хөвсгөл-Хөх сувд 2025” олон улсын мөсний баярын мөсөн хотхоныг “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг урлаж дуусгаад байна. “Хөвсгөл-Хөх сувд 2025” олон улсын мөсний наадмын хүрээнд “Хөх цом” яруу найргийн наадмыг зохион байгуулагдана.

Яруу найргийн эхний шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс 2-р шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ. Өнгөрсөн жил “Хөх сувд 2024” мөсний баярыг дотоод, гадаадын 50000 зочид, аялагч амрагчид үзэж сонирхсон. Сүүлийн гурван жилд зочдын тоо 5 дахин өссөн гэж Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар мэдээлэв.

 

Санал болгох мэдээ

“Үнэртэй усанд дурлагсдын (Өвөөгийн) клуб”: Цусаа хандивласан доноруудад сүрчигний дээж бэлэглэнэ

Фейсбүүк дахь “Үнэртэй Усанд Дурлагсдын (Өвөөгийн) клуб” группээс санаачлан “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-ийн үйл …