МАН-ын бүлэг: Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдавааг улируулан томилох саналыг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд АТГ-ын даргыг улираан томилуулах саналыг танилцууллаа.

АТГ-ын даргаар З.Дашдаваа 2019 онд УИХ-ын 37 дугаар тогтоолоор томилогдсон. Энэ хугацаанд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр болон хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулж, авлигатай тэмцэх газрын чадавхыг бэхжүүлэх, ижил чиг үүрэг бүхий гаднын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тодорхой үр дүн гарсан байна. Авлигатай тэмцэх чиглэлд тодорхой олон үр дүн гарсан учраас АТГ-ын дарга З.Дашдавааг улируулан сонгох нь зүйтэй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь үзэж, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Санал болгох мэдээ

Хууль гууль болсон нийгэмд “үнэн” үнэгүйдэж байна

Монгол Улсын Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1,2-т зааснаар “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн …