УИХ дахь МАН-ын бүлэг уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татахаар боллоо

Улсын их хурал дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2025.04.25/ хуралдаанаар 4 асуудал хэлэлцлээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас эргүүлэн татахаар боллоо.

Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийн талаар танилцуулга сонсож, холбогдох байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд бүлгийн гишүүдээс гаргасан саналуудыг судалж, нарийвчилсан зохицуулалтыг тусгах, Гадаад харилцааны яам болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хэлэлцээрийг сайжруулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай гэж шийдвэрлэлээ.

Мөн төсвийн тогтоомжийн уялдаа холбоог хангах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Төсвийн цаглабарын талаарх судалгаа дүгнэлт, саналыг бүлгийн гишүүдэд танилцууллаа.

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 05 дугаар …