УЛСЫН ИХ ХУРЛЫН 2013 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 12 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН 09.00 ЦАГААС ЭХЭЛНЭ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
1. Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх асуудал үргэлжилнэ/.
2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна;
-Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.БАТБОЛД танилцуулна.
3. “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна;
-Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна.
4. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
-Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Х.ТЭМҮҮЖИН танилцуулна;
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ЭРДЭНЭ танилцуулна.
5. Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол, шинжлэх ухааны сайдад тавьсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаарх асуулга”-ын хариуг сонсох.