Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.20) Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 27 тусгай сан байхаар заасан бөгөөд эдгээрт нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагаа, газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэд, хуулийн этгээдийн нөхөх олговрын санхүүжилтийг шийдвэрлэх сан байдаггүй. Иймд хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор уг хуулийн төсөлд тусгасан хэмээн танилцууллаа.

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …