УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярыг сайдаас нь чөлөөлж, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын хамтаар эргүүлэн татахыг шаардах нь шударга ёсонд нийцнэ

Аливаа улс орныг хөгжүүлье гэвэл боловсролын салбараас нь эхлэх ёстой гэсэн үг бий. Манай улсын Боловсролын салбар нэг л “болж өгөхгүй” байгаа нь хөгжлийг “гацааж” буй гол шалтгаан юм уу гэж хэлж болмоор. Бидний үеийн залуусын хүүхэд байх үед боловсролын салбарт элдэв туршилт, сорилго дунд явсаар өнгөрүүлсэн.

Одоо харин улс орон нэг үеэ бодвол хөрөнгө мөнгөтэй ч болж, боловсролын салбартаа анхаарч эхэлсэн. Харамсалтай нь энэ салбарыг удирдаж байгаа сайд, тэдний багийнхны хуудуутай явдлаас болж эргээд боловсролын салбар уруудахдаа туллаа.

2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт УИХ дахь ХҮН намын төлөөлөл болох П.Наранбаярыг Боловсролын сайдаар томилсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсны дараа шинээр томилогдсон Г.Занданшатарын Засгийн газарт хэд хэдэн сайдууд улирч томилогдсоны нэг нь Боловсролын сайд П.Наранбаяр.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, Д.Бум-Очир, Б.Баярбаатар нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн. Залуу гишүүдийн энэ үйлдэл бол алсыг харсан, ирээдүйгээ “өмөөрсөн”, “боловсролыг дээдэлсэн” маш зөв зүйтэй үйл хэрэг гэж олны талархлыг хүлээгээд байна.

Тэд энэхүү шаардлагадаа П.Наранбаяр нь сургуулийн менежментийг сайжруулах дэмжлэг үзүүлэх нэрийн дор 120 сургуульд тус бүр 10 сая төгрөгийг шилжүүлсэн, эргээд 120 сургуулиас дээрх мөнгийг өмнө нь өөрийн ажиллаж байсан, өөрийн хамааралтай байж мэдэх ТББ-руу дээрх шилжүүлүүлсэн, Боловсролын сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж, өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцрохтой зэрэгцэн өөрийн үүсгэн байгуулсан “Шинэ монгол” технологийн Дээд сургуулийг мэргэжлийн Их сургуулийн статустай болгох тушаал гаргасан, ЭЕШ төгсөлтийн шалгалт өгсөн 44 мянган хүүхдийн “хувь заяагаар тоглож, тестийн шалгалтанд Солонгос соёл судлаачийн нэр зэрэг алдаатай, хичээлд заагдаагүй хамааралгүй асуултууд оруулсан, шалгалтын зарим материал задарсан, зарим шалгуулагч дээр оноо нэмсэн, Боловсролын үнэлгээний төвийн даргаар мэргэжлийн бус, өөрийн намын хүнийг томилсон зэрэг асуудлыг хөндөн түүнийг огцруулахыг шаардсан.

Нийтлэлийн үргэлжлэлийг амлалт.мн сайтаас уншина уу

https://amlalt.mn/p/1003289

 

Санал болгох мэдээ

М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ

Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2025 оны 13 …