Э.Бат-Амгалан:Хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд аймгуудын Засаг дарга нар саналаа өгөхдөө төрийн хэмнэлтийн тухай хуулийг баримтлах ёстой

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өчигдөр /2025.08.12/ 2025-2026 оны хөрөнгө оруулалтын ажлын явцтай танилцлаа. Цахим хуралд аймгуудын Засаг дарга нар болон бусад 87 байгууллагын 111 албан тушаалтан оролцлоо.

Хурлын эхэнд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “ХББОСЯ-нд аймаг, нийслэлийн Засаг дарга нараас 2026 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 131 шинэ хөрөнгө оруулалтын ажлын санал ирснээс 27 нь холбогдох хууль, журам болон төсвийн төсөл бэлтгэх төсвийн удирдамжийн шаардлагыг хангасан тул Сангийн яам руу холбогдох цахим системээр илгээгээд байгаа талаар танилцуулсан.

Иймд аймгийн Засаг дарга нар төсвийн төсөлд санал ирүүлэхдээ Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль, журмыг баримтлах ёстой” гэдгийг онцлов.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …