УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: зөрчилд холбогдсон нөхцөлд гишүүнээс дуртайяа түдгэлзэн шалгуулна

indexУИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар АТГ-т шалгуулах хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэрээр энэ тухай албан бичиг үйлдэн хүсэлт гаргасан бөгөөд Налайх дүүргийн татварын хэлтэст ажиллаж байгаад Төрийн албаны тухай хууль зөрчин халагдсан Н.Энхээ нь хэвлэлээр “Ц.Оюунбаатарын болон татварын олон булхайг мэддэг” гэх утгатай мэдэгдэл хийснээс болж ийнхүү хандах болсон аж.

Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсантай нь холбогдуулан ийн хэлснийх нь үнэн зөвийг тогтоохыг хүсч байгаа бөгөөд энэ талаар АТГ-т илгээсэн бичигтээ “Миний бие авлигын гэмт хэрэг, тэр ч байтугай зөрчилд холбогдсон нөхцөлд УИХ-ын гишүүнээс дуртайяа түдгэлзэн шалгуулах хүсэлтэй бөгөөд УИХ-ын гишүүн байх нь өөр холбогдох аливаа асуудлаа шалгуулахад саад болох эсвэл хариуцлагаас зайлсхийх зугтах халхавч болох ёсгүй гэж үздэг тул танайд хандаж байна” гэсэн байна.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …