УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшихээ мэдэгдэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2025.09.12/ хэвлэлийн хурал хийж, намрын чуулганы гол зорилт, анхаарах асуудлуудыг танилцууллаа.

Тэрбээр, Төрийн бүтцийн данхайсан байдал, олон давхардсан журам, хүнд суртлыг халж, төрийн процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлэх, Журмын давхардлыг хуульд нэгтгэн авлига, хүнд суртлын суурь нөхцөлийг арилгах, Татварын цогц шинэчлэл хийж хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих, Нийгмийн даатгалын шинэ тогтолцоо буюу хуримтлалын хувийн дансыг иргэдэд бий болгох шаардлагатайг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн парламентын үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай байлгахын зэрэгцээ улс төрийн намууд шинэчлэгдэн, иргэдийн итгэлийг авах ёстойг дурдаад мэдэгдлийн төгсгөлд найман жилийн турш Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан туршлагадаа тулгуурлан, Монгол Ардын Намын даргын сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлалаа.

 

Санал болгох мэдээ

ТБХ: Төсвийн хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулав

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хоёр ажлын …