Чуулган:Хүнсний хуулийг баталснаар хүн амын шим тэжээлийн дутагдал 20-30 хувиар буурна

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.10.02/-ийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай, Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөлд нэмэлт оруулах тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр БОХХААБХ-нд шилжүүллээ.

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог оновчтой болгох, эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог сайжруулахаар зохицуулсан.

Баталгаатай, эрүүл ахуйн шаардлага хангасан, тэжээллэг эрүүл хүнсний хэрэглээтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагад нийцүүлэн боловсруулсан байна.

Хуулийн төслийг баталснаар богино хугацаанд цогц хяналт болон зохистой дадлын  хэрэгжилт 30-40 хувь, импортын хүнсний мэдээллийн хүртээмж 40-50 хувь болж сайжрах, хүнсний зөрчил илрүүлэх чадамж 20-30 хувиар нэмэгдэнэ.  Дунд хугацаанд буюу 3-5 жилд лабораторийн шинжилгээний найдвартай байдал 50-60 хувь, эрүүл зөв хүнсний хэрэглээ 40-50 хувь нэмэгдэнэ.

 Урт хугацаанд хүн амын шим тэжээлийн дутагдал 20-30 хувиар буурч, архаг өвчлөл 10-20 хувь буурах, хүнсний бүтээгдэхүүний экспортын өрсөлдөх чадварыг 30-40 хувиар нэмэгдэх судалгааг ажлын хэсгээс гаргасан байна.

Гишүүдийн зүгээс Эрүүл мэнд болон хүнсний салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, хууль хоорондын хамаарал, хүнсний мэдээллийн нэгдсэн санг үүсгэх шаардлагатайг тодотгож хэллээ.

 

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байна

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу баасан гаргийн нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Асуулгын цагийг зохион …