“Тавантолгой” ХК-ийн захирал асан Х.Түмэнбаярыг хорьжээ

64956f88ecf9414abigӨмнөговь аймаг дахь орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн захирал асан Х.Түмэнбаярыг АТГ-аас баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа гэнэ. Түүнийг хорих болсон шалтгаан одоогоор нууцлаг байгаа бөгөөд юутай ч түүнийг захирлын алба хашиж байх үедээ албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байгаа бололтой.

АН-ын буянаар сүүлийн тав гаруй жилийн турш “Тавантолгой” ХК-ийн захирлаар ажилласан гэх түүнийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрсний овоолгоо байршуулж, ашиг олсон, албан тушаалаа ашиглан улс төрийн нам санхүүжүүлж байсан гэх яриа ч гараад байгаа юм.

Сонирхуулахад, тэрээр 2012 оны Орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон ч өнгөрсөн есдүгээр сард сайн дураараа суудлаа өгсөн юм.

index

Санал болгох мэдээ

Е-спортын монгол тоглогч Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.долларт хүрчээ

Дэлхийн топ 20 тоглогчдын жагсаалтад 13-р байрт эрэмбэлэгдсэн Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5-2 сая ам.доллар буюу …