Малайзад, Монгол Улсын консулын газар нээх асуудлыг танилцууллаа

indexМалайз улсад манай орноос 500 орчим иргэд сурч, ажиллаж амьдардагч өдийг хүртэл элчин сайдын яам байдаггүй аж. Мөн тус улсад байгаа манай иргэдийн эрх ашиг сүүлийн үед ихээхэн хөндөгдөх болсон нь ч үүнэтэй холбоотой юм. Тэгвэл өнөөдөр болсон Гадаад харилцааны сайдын зөвлөлийн хуралдаанд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар Малайз Улсад Монгол Улсын  консулын төлөөллийг нээх асуудлыг  танилцуулжээ.

Малайз Улсад Монгол Улсын иргэдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх явдал удаа дараа гарч, ялангуяа иргэн Ш.Алтантуяа болон хар тамхины хэрэгт холбогдсон оюутнуудын хэрэг шийдэгдэхгүй удааширч байгаа юм. Мөн Монгол Улсын иргэн Э саяхан учир битүүлгээр амь насаа алдсан нь ийнхүү тус улсад Монгол Улсын консулын төлөөллийг нээх нь нэн чухал болсныг Гадаад харилцааны сайд Л.Болд хуралдааны явцад онцлон тэмдэглэлээ.  Мөн тус улсад нас барсан Монгол Улсын иргэн Э-гийн хэрэг дээр ажиллах Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсэг Малайзад ажиллахаар болжээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд эдгээр асуудлыг анхааралдаа авч ажиллах хүсэлт бүхий захидлыг Малайз Улсын Гадаад хэргийн сайдад илгээхээр болов.

index

Санал болгох мэдээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин өчигдөр (2024.04.29) Дэлхийн Эрүүл Мэндийн …