Өсвөрийн хоккейчид Азийн цомоос хүрэл медаль хүртэв

Киргизстаны Бишкек хотын “Бишкек арена”-д болсон шайбтай хоккейн U18 насны ангиллын Азийн цомын тэмцээнд оролцсон Монголын шигшээ баг хүрэл медаль хүртжээ.

Тэд хэсгийн тоглолтод Макаог 18:0, Индонезыг 5:2-оор буулган авсан ч Узбекистаны шигшээд 7:2-оор ялагдсанаар хагас шигшээд хоёрдугаар байрт шалгарсан юм. Улмаар хагас шигшээд эзэн орон Киргизстаны багт 9:0-ээр хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болов. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Индонезын багтай дахин таарч 7:2-оор буулган авлаа.

Бишкект болсон Азийн цомын тэмцээний “Шилдэг тоглогч”-ийн шагналыг Монголын шигшээ багийн довтлогч П.Отгон-Од тодорчээ.

Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс өмнө нь 2023 онд мөнгөн медаль хүртэж байв. Гурван жилийн дараа хүрэл медаль зүүснээр Азийн цомын хошой медальтан боллоо. 


Гэрэл зургуудыг Ж.Адилбиш

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …