Засгийн газрын 2026 оны тавдугаар сарын 6-нд болсон ээлжит хуралдаад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ.
Оюутолгой төслийн менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээр хийх Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж буй.
Тэрбээр “Хэлэлцээр маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна. Нэгт, зээлийн хүүгийн хэлэлцээрийг хэлэлцэх долоон жилийн түгжээг бид тайлсан. Хоёрт, хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл үргэлжлүүлэх тохиролцоонд хүрч чадсан. Гуравт, олон улсын жишигт нийцсэн үр дүнгээр зээлийн хүүг ч менежментийн төлбөрийг ч хүргэнэ гэсэн шийдлүүд явагдаж байна. Энэ сарын 12-нд Рио Тинто-гийн хэлэлцээрийн баг Монгол Улсад ирнэ” гэлээ.
Amlalt.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл