УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар Н.Батсүмбэрэлийг сонгов

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар бүлгийн дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилогдсон тул бүлгийн дэд даргаас чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлийг сонгох санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Товч намтар:

– 2001 онд Баянхонгор аймгийн 2 дугаар дунд сургууль

– 2006 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, түүх, нийгмийн ухааны багш

– 2008 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, магистр

– 2024 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль, улс төрийн ухааны доктор суралцаж төгссөн.

– 2006-2007 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан

– 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт

– 2007-2010 онд Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан

– 2010-2011 онд НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

– 2011-2012 онд МҮХАҮТ-д гишүүнчлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга

– 2012 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

– 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч

– 2013-2016 онд МАН-ын Нам байгуулалт, улс төрийн газарт улс төрийн бодлогын ахлах ажилтан

– 2016-2018 онд Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга

– 2018-2020 онд МАН-ын улс төрийн бодлогын газрын дарга

– 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч

– 2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, МАН-ын бүлгийн дарга

– 2020-2024 онд НИТХ, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга

– 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …