УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хуралдах байнгын хороодын хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм. Мөн Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод тус тус хуралдах байсан ч хуваарьт өөрчлөлт оруулсан байна.
Өөрчлөгдсөн хуваарийн дагуу өнөөдөр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Нийгмийн бодлого боловсрол, шинжлэх ухааны байнгын хороод хуралдах юм байна. Харин Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа бөгөөд яг одоо Төрийн ордны Б танхимд Нийгмийн бодлого боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна. Тус хуралдаанаар Соёл, спорт аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөрийн сайд нарын мэдээллийг сонсч байна.