О.Батчулууныг МТЗ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томиллоо

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх шилжин ажиллахаар болсон тул хүсэлтийг хэлэлцэн чөлөөлж, О.Батчулууныг  Гүйцэтгэх захирлаар томиллоо.

О.Батчулуун нь Эдийн засагч, хуульч мэргэжилтэй. Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг эдийн засагч мэргэжлээр дүүргэж Монгол Улсын Хууль зүйн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтэс, газрын даргаар ажиллаж байв.

Мөн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал, “Эрдэнэс монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын зөвлөхөөр тус тус томилогдон ажиллаж байсан. Компанийн ТУЗ-ийн дарга, гишүүдийн зүгээс Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон компанийн зорилтот түвшинг хэрэгжүүлэх ажилд нь амжилт хүслээ.

 

mtz.mn

Санал болгох мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ“ ХК 64 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 1 …