Канадын нэрт найруулагч Жеймс Кэмерон “Аватар” киноны шинэ ангиудын зураг авалтыг Шинэ Зеландад хийнэ гэсэн байна. Тэрбээр киноны гурван ангийг шинээр хийхээр төлөвлөжээ. “Аватар”-ын шинэ ангиуд 2017, 2018, 2019 онд гарах бөгөөд нээлтийг нь Шинэ Зеландад хийх гэнэ. Түүнчлэн Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Ки “ХХ зуун Фокс” кино компанитай хийх гэрээнд татварын хөнгөлөлт үзүүлэхээ мэдэгдлээ. Хариуд нь кино компани 1000 гаруй ажлын байр гаргах ёстой ажээ.
Сонирхуулахад 2009 оны арванхоёрдугаар сард дэлгэцнээ гарсан Аватар” кино дэлхийн түүхэнд хамгийн их орлоготой кино болсон юм. Энэ кино прокат болон CD дискийн худалдаанаас 2,78 тэрбум ам.доллар цуглуулж чаджээ.
mglradio.com