Нүд будахдаа хоорондоо зохицол уусгал сайтай гурван өнгийг хэрэглэх нь тохиромжтой байдаг.
Гэрэлтэй өнгө (цайвар)-нүдийг тодруулах үүрэгтэй. Завсрын буюу дундах өнгө- үндсэн өнгийг уусгаж өгнө. Тод өнгө буюу хамгийн бараан өнгө (хар хүрэн)-Энэ нь нүдний үндсэн өнгө юм.
Теньний өнгө: Yндсэн саарал буюу шоколадан хүрэн өнгө нь нүдийг бага зэрэг жижигрүүлж өгдөг боловч нүдний хэлбэрийг гоё харагдуулдаг. Зөв хэлбэртэй өргөн зовхийг дээрх өнгөөр будахад илүү зохимжтой бөгөөд харцыг маш мэдрэмтгий, хурц,тачаангуй харцтай болгож харагдуулна. Харин жижиг зовхинд гэгээтэй өнгө илүү тохиромжмтой.
Гэгээлэг өнгө: Цайвар цэнхэр, тэнгэрийн хөх гэх мэт гэгээтэй өнгө нь зовхийг томсгон харагдуулна. Yүний тулд тенийг уусгаж будна. Хэтэрхий өргөн тавьбал хиймэл харагддаг. Цайвар гэгээтэй өнгийн тенийг хэлбэрээ зөв гаргахын тулд хэрэгтэй газар нь тод тавьж өгөх ба давхрааг нэлэнхүйд нь тодоор өргөн будах нь зохимжгүй юм. Ихэнх тохиолдолд маш хөнгөн уусгаж будвал гоё харагдах ба сонгосон өнгөө нүдэндээ тавихдаа дотроос нь гадагш солонгоруулсан маягаар будвал дээр.
Тенийн өнгийг сонгохдоо нүднийхээ өнгөнд тохируулах ба мөн нүдийг ялгаруулж өгөх өнгийг сонгож өгөх хэрэгтэй.
Ногоон болон цайвар өнгийн нүдтэй бол –хүрэн,чэрнилэн ягаан өнгийн тень илүү гэрэлтүүлж харагдуулна.
Нүд чинь улайсан бол ногоон буюу улаан туяатай хүрэн өнгөөр будвал улайсан нүдийг илүү тодотгодогтул хэзээ ч битгий ийм өнгөөр буд. Харин саарал өнгө нь цэнхэр буюу ногоон туяатай л бол эсэргээрээ маш сайн дарж өгдөг.
Хэт их гялалздаг тенийг орой хэрглэвэл зохимжтой. Энэ нь лааныболон бүдэг гэрэлд илүү гоё харагддаг.
Хамгийн цайвар өнгөтэй тодруулагч тень нь цагаан ,цайвар ягаан байхаас гадна бага зэрэг гялалздаг байна. Yүнийг ямар нэгэн юмыг тодруулахад хэрэглэдэг. Хэрэв хөмсөгний доогуур түрхвэл хөмсгийг өргөж өгдөг.
Нүдний хуурай тенийг өргөн хэрэглэх ба энэ нь түрхэхэд хялбар байдаг. Тосон тенийг контакт линз зүүдэг эсвэл маш амархан алерги өгдөг, нулимс гарамтгай эмэгтэйчүүдэд тохиромжтой. Хуурай тенийг зориулалтын багсаар буюу жижиг пролоноор тавина. Харин тосон тенийг хурууны үзүүрээр түрхэж болно. Хэрэв тень бараан бол эхлээд зовхины гадна талаар тавьж өгөөд гаднаас нь дотогш тарааж тавина.
Хэрэв та хоёр өнгийн тень хэрэглэвэл хамгийн цайвараас нь эхлэнэ. Нүүрээ пудрдэхдээ зовхио мөн пудрдээрэй. Энэ нь дараагийн будалтйн маш сайн суурь болж пудэрдсэн арьсан дээр өнгөний зааг нь бага гарч уусгаж,шингээж өгөхөд амар болдог.
Доод зовхи: Тенийг түрхэхдээ нарийн багс буюу нарийн зориулалтын тень түрхэгчээр тавиж өгнө. Доод зовхиндоо контур тавьхдаа эхлээд харандаагаар тавьж өгвөл зохимжтой.