Дэлхий дээр хамгийн анх 1916 онд буюу Дэлхийн I дайны үед пластик мэс засал /гоо сайхны хагалгаа/ хийж байжээ. Тодруулбал,
1. Валтер Ео хэмээх энэ залуу дэлхий дээр хамгийн анх удаа пластик мэс засалд орсон хүн ажээ. Тэрээр 1916 онд Жутландын дайны үеэр бөмбгөнд өртөж зовхигүй болсон байна. Ингээд түүнд 1917 онд биеийнх нь эрүүл арьснаас авч нүдэнд нь шилжүүлэн суулгажээ. Хагалгааг ноён Харолд Гиллиэс хийсэн бөгөөд түүнийг энэ цагаас хойш “Гоо сайхны мэс заслын эцэг” хэмээн түүхэнд тэмдэглэн үлдээжээ.
2. Хамгийн анхны хамрын хагалгаа: Мөн л дэлхийн нэгдүгээр дайны үед Британий 16-р батлионы байлдагч Виллиам М.Спрэклей гэгч байлдагч бууны суманд өртөж хамраа маш аймшигтай болгожээ. Тэрээр 1917 оны нэгдүгээр сард маш хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт ирж яг гурван жилийн дараа буюу 1920 онд доктор Харолд Гиллиэсээр хамраа буцаан хэвийн байранд нь оруулах хагалгаа хийлгэж амжилттай болжээ.
3. Хамгийн анхны шүд, эрүүний засварлах хагалгаа: Вилли Викарэж хэмээх энэ залуу 1916 онд Жутландын бөмбөгдөлтөнд өртөн эрүүгүй болжээ. Антибиотокыг ч нээгээгүй байсан энэ үед дайчин эр шүд зуун маш хүнд эрүү, шүд засварлах хагалгаанд орсон байна. Хагалгааг мөн л Х.Гииллиэс хийжээ.
4. Хамгийн анхны хөх томруулах хагалгаа: 1960 онд Техасын нэгэн гэрийн эзэгтэй Тимми Жиен Линдсей гэх эмэгтэй хөхөндөө силикон шахуулжээ. Түүний баруун хөх төрөлхийн жижиг байсан тул хөхөө ижил хмэжээтэ болгох гэж силикон шахуулсан байна.
5. Анхны өөх соруулах хагалгаа: 1926 оны 2-р сарын 17-нд Франц мэс засалч Чарлес Дужариер залуу модель Жеофре хэмээх бүсгүйн хөлний өөхийг соруулах мэс засал хийжээ. Харамсалтай нь бүсгүй хагалгааны дараа нас барсан байна.
6. Анхны транс эрэгтэй: 1946 онд Мишеэл Диллан гэх эр эрхтэн солиулах хагалгаанд оржээ. Түүнд гоо сайхны мэс заслын эцэг Х.Гиллиэс эмч хагалгаа хийсэн байна. Мишеэл анхнаасаа өөрийгөө эмэгтэй хүн гэдэгт итгэлгүй байдаг басйан бөгөөд эмэгтэй хүний гэх юу ч түүнд мэдрэгддэггүй байжээ. Тиймээс бүсгүй эр бэлэг эрхтэн суулгуулж, төрсний тэмдэглэлээ хүртэл солиулжээ.