Малайзад амиа алдсан Э-ийн явуулсан гэх мессеж хуурамч байсан гэнэ

2k7ba25f0daf_500x500Манай улсын иргэн 25 настай, Э гэгч эмэгтэй Малайз улсад боомилж амиа хороосон тухай мэдээллийг Малайзын элчин сайдын яамнаас Бээжин дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд өнгөрсөн 11-р сарын 23-нд мэдэгдсэн гэдэг. Гэвч энэ бүхэн худал бөгөөд талийгаач Э нь амиа хорлоогүй, хүний наймааны золиос болж бусдын гарт амиа алдсан байх магадлалтай болохыг ар гэрийнхэ нь нотлох баримтын хамт дэлгээд байгаа билээ.
Одоогоор талийгаачин гэрийнхэн Э-ийн цогцсыг авчирхаар Малайз улсыг зорьсон бөгөөд хэргийг тодруулахаар ГХЯ мэргэжилтэн хамт явсан тухай мэдээлэл цацагдсан.
Мөн талийгаачийн хэрэгтэй холбогдуулан Монголд байгаа 2-3 хүнийг шалгаж, заримаас нь байцаалт авч эхэлсэн бөгөөд талийгаачийн нас барсан үеийн зургийг харсан тухайн үед ямар байдалтай байсан талаар Өдрийн сонинд ч гарсан. Тэгвэл уг хэрэгтэй холбоотой гарад буй хамгийн сүүлийн мэдээллээр бүсгүй нас барахаасаа өмнө ах руугаа хүний наймааны золиос болж буй тухайгаа хэлж, бичсэн мессеж нь хуурамч болохыг цагдаагийн байгууллагынхан тогтоосон гэнэ. Тиймээс талийгаачийн ар гэрийнхэний нотлох баримт хэмээгээд буй мессеж нь хуурамч нотлох баримт болон хувирсан бололтой.
Дашрамд дурьдахад, ГХЯ-наас мэдээлснээр энэ онд манай улсын 55 иргэн харийн оронд амь насаа алджээ. Эдгээрээс 13 иргэн ослоор, дөрвөн иргэн амиа хорлож, хоёр хүн бусдад хорлогдон амиа алджээ. Гадаадад амь насаа алдсан хэрэг ихэвчлэн Монголчууд олноор суурьшдаг Солонгос, Япон зэрэг орнуудад гардаг юм байна.
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …