“Mongolia mining-2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн эхэллээ

Уул уурхайн салбарын тэргүүлэгчид нэг дор цугларч, уул уурхайн техник, хүнд машин механизм, дэвшилтэт технологи, салбарын хөдөлгөгч хүч болсон шийдлүүдийг танилцуулдаг “Mongolia Mining-2026” 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж байна.
Энэ удаагийн үзэсгэлэнд 20 орчим орны 250 гаруй уул уурхайн ханган нийлүүлэгч компани оролцож байна.
“Mongolia Mining-2026” үзэсгэлэн 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд үргэлжилнэ.
Ett.mn

Санал болгох мэдээ

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын явц 40 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын …