Монголын Оюутны Холбоо, Улаанбаатар Шэйперс Нийгэмлэг хамтран “Монгол манлайлал – Миний Амьдралын Гараа” сэдэвт ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад зориулсан төслийг 2013 оны 05 сарын 28-аас 06 сарын 08-ийг хүртэл хамтран зохион байгуулахаар болж, төслийн 1-р шат буюу Мэргэжил сонголтын талаарх зөвлөмж, уулзалт ярилцлагыг амжилттай хэрэгжүүллээ.
Уг төслийн хүрээнд Хотын захын хорооллын ЕБС-ийн төгсөх ангийн 600 сурагчид оролцож байгаа бөгөөд эдгээр сурагчдаас 100 сурагчийг сонгон авч төрийн өмчийн болон хувийн Их, дээд сургууль, коллежуудтай танилцах аялал хийх юм.
Төсөлд хамрагдаж буй сургуулиуд :
- СБД 58-р сургууль
- ЧД 35-р сургууль
- ХУД 15-р сургууль
- ХУД 7-р сургууль
- БЗД 79-р сургууль