УИХ дахь МАН-ын бүлгээс З.Энхболдод хүргүүлсэн шаардлага

man_buleg_04-22УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт УИХ-ын дарга З.Энхболдод их хуралд үүсээд буй цаг үеийн асуудлаар шаардлага хүргүүлсэн байна.

Шаардлагад “УИХ-ын дарга З.Энхболд таныг хуулиар олгогдсон үүрэг, хариуцлагаа ухамсарлан парламентад шударга ёс, тэгш байдлыг бий болгох, сөрөг хүчний дуу хоолойг сонсдог, зөвшилцлийн уламжлалт тогтолцоог сэргээж, УИХ-ын байнгын хороодын дарга нарын ажлын хариуцлагыг өндөржүүлж, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг хооронд нь хагаралдуулж биш эвлэрүүлж, хүч түрэмгийлж биш зөвшилцөж, гишүүдийг ялгаварлан гадуурхаж биш харилцан бие биеэ хүндэтгэж, зөвхөн алх цохиж, цаг бүртгэж биш Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хуулийн дагуу өндөр ёс зүйтэй хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж, дараах асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардаж байна. Үүнд:

Нэгдүгээрт, хурууны хээгээр бүртгэх тухай асуудлыг өнгөрсөн жил нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Хурууны хээгээр санал өгдөг болох хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцүүлж шийдвэрлэ.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдэд тэгш хүндэтгэлтэй хандаж, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг олонхийн гишүүдтэй адил хувь тэнцүүлэн Байнгын хороодод тэгш хуваарилах асуудлыг яаралтай хэлэлцүүлж шийдвэрлэх.

Гуравдугаарт, УИХ-ын Байнгын хороодын үйл ажиллагааг сайжруулах, тэдгээрийн дарга нарын ёс зүй, хариуцлагыг өндөржүүлэх талаар зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг УИХ дахь МАН-ын бүлгээс шаардаж байна” гэжээ.

index

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …