Сүүлийн үед хэвлэлийн баатраар тодроод буй ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэн гэх нөхөр Монгол Улсын Ерөнхий сайдыг доош нь хийж саарал ордонд тухалдаг нөхдийн амны зугаа болж байгаа бололтой.
Учир нь Ерөнхий сайдыг гутаасан аястай үг хэллэг хэлэхэд нь эсрэг намын нөхөд нь хаалганы ард алгаа ташаад зогсож байсан гэсэн.
Тодруулбал тэрбээр бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхий сайдыг Н.Алтанхуяг гэж цоллоод л. Н.Алтанхуягтай хамтарч ажиллаж байсан гээд л. Н.Алтанхуягийн хамаатан гэдгийг мэдээгүй гээд л.
Н.Алтанхуяг сайдын дүүтэй би амьдарч болохгүй юу гээд л, олон сул үг хэрэглэсэнд АН-ын нөхөд ихэд дургүйцэж Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд тулж буй энэ өдрүүдэд намын нэр хүнд унагаж Ерөнхий сайдыг ингэж доош нь хийх ч гэж дээ гэж их л бухимдангуй байгаа нь байнгын хорооны хуралдаан дээр харагдаж байсан.
Олон түмэнд нэр хүндийг нь навс унагасан хүргэн дүүгээ Ерөнхий сайд яах бол гэж зарим хүмүүс ихэд хэрэгт дурлаж байна билээ.
Түүнчлэн Г.Дэнзэнг гэртээ хариад эхнэрээсээ ч банга хүртсэн байх гэж эх сурвалжууд их л ёжлонгуй өгүүлж байсан юм.
Эх сурвалж: