Хилээр хөлдүү чоно хууль бусаар гаргахыг завджээ

1312230002   2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор  Бичигтийн боомтын захиргааны жолооч Э албаны  96-96 СҮА Ланд 80 маркын автомашинд хөлдүү чоно 2 ширхэг, чононы шулсан толгой 1 ширхэг, чононы ходоод 1 ширхэг, үнэгний элдсэн арьс 1 ширхэгийг нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Гаалийн ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймгийн Бичигт дэх Гаалийн хорооны гаалийн улсын байцаагч нар, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Хилийн шалган нэвтрүүлэх албаны хамтарсан шалгалтаар илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Зүүн гурван аймагт чоно агнахыг хориглосон байдаг бөгөөд ашиг хонжоо олох зорилгоор улсын хилээр нэвтрүүлэхийг Монгол улсын нэгдэн орсон CITES-ийн конвенцоор хориглосон байдаг юм.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …