Ким Жон Унд зориулсан “Түүнгүйгээр бид амьдарч чадахгүй” хэмээх дуу гарчээ

Хойд Солонгос нь таалал төгссөн эцэг, хүү Их Удирдагчиддаа зориулж олон тооны дууг зохиож байсан бөгөөд энэ удаа  3 дахь үе залгамжлагч , залуу Удирдагч Ким Жон Унд зориулсан “Түүнгүйгээр бид амьдарч чадахгүй”  нэртэй дууг зохиожээ.
PYH2013122100350001300_P2
Түүнийг магтан дуулсан дээрх дууны үгийг  нотны хамт Нудунг Илбу сонины  1 дүгээр нүүрэн дээр хэвлэж ,  бүх нийтээрээ сурахыг үүрэг болгосон ажээ. Мөн Мөн Пёнгянг хотын олон гудамж талбайд Удирдагч Ким Жон Ыний удирдлаган доор , түүнтэй хамт эрх орныхоо төлөө тэмцэх жирийн хөдөлмөрчдийн өргөн жагсаалууд  зохион байгуулагджээ. Цуглаан тус бүр дээр түүнд хандаж бичсэн захидлуудыг чанга дуугаар хамтдаа уншицгаан, Хойд Солонгос улсад халдсан хэнд ч , хэзээ ч цохилт үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
mglradio.com

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …