Улсаасаа баян Эдийн засгийн хөгжлийн Фортуун сайд 200 саяар АВВА хамтлагийг шинэ жилдээ урьжээ

IMG_1273Тэрээр 200 гаруй сая төгрөгөөр баяр тэмдэглэсэн бололтой

Архангай аймгийнхан 2013.12.19-нд нийслэлийг доргиосон шинэ жилийн баяр зохион байгуулжээ. Тус нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр тэргүүтэй Арын хангайн баячууд бэлээрээ гайхуулж, хэтэвчнийхээ хэмжээгээр дургисан юм байх. Юутай ч тус нутгийн зөвлөлийн дарга “Фортуна”  сайд хөлгүй баян, татварын мөнгөөр туйлагч гэдгээ харуулсан шинэ жил болсон аж. Учир нь Н.Батбаяр сайд дэлхийд алдартай “АББА” хамтлагийг шинэ жилийнхээ баярт урьж оролцуулсан тухай эх сурвалж дуулгав. Монголын толгой баячууд уриад уриад авчирч дийлдэггүй энэ алдарт хамтлаг Эдийн засгийн хөгжийн сайдын урилгаар нэг аймгийн шинэ жилийн баярт дуулаад явчихлаа гэхээр хэн ч гайхах байх. Аргагүй л дэлхийн зах зээл дээрээс 1.5 тэрбум ам.долларын бонд босгосон бэлтэй сайд гэдгээ харуулсан бололтой. Саяхан л огцруулах эсэх асуудлаар хоёр ч байнгын хорооны хуралдаанаар орж байсан сайд маань ийнхүү дэлхийд алдартай хамтлагийг чухам хэний ямар мөнгөөр авчрав гэдэг нь өөрийн эрхгүй сонирхол татна. 

Улс орны эдийн засгийн байдал туйлын доройтож, валютын ханш болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, Монгол төгрөгийн худалдан авах чадвар илт буурсан нь Н.Батбаяр сайдтай шууд холбоотой учраас түүнийг огцруулах тухай асуудал хөндөгдөж эхэлсэн гэдгийг бид мэднэ. Улс орны эдийн засгийн байдал ийм уруу дорой байхад Эдийн засгийн хөгжлийн сайд маань ямар хэмжээний зардлаар  дэлхийд алдартай хамтлагийг аймгийн шинэ жилийн баярт дуулуулаад байна вэ. Өдгөөгөөс хэдэн жилийн өмнө манай нэгэн нэрт нийтлэлч “Улсаасаа баян Ерөнхийлөгч” хэмээн Н.Энхбаярын тухай бичиж байв. Энэ нийтлэлийн агуулга өдгөө Н.Батбаяр сайдад яг тохирно. Яагаад гэхээр иргэдийн амьдрал доройтож, улсынх нь эдийн засаг уначихаад бүх зүйлд “мөнгө байхгүй” гэсэн ганц үг хэлж байхад асар их мөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэж байгаа нь Н.Батбаярыг “улсаасаа баян сайд” гэж хэлэхэд хүргэж байна.

Ганц оройн баярт ийм хэмжээний мөнгө зарж байгаа сайдын ар талд ямар их мөнгө байгааг төвөггүйхэн гэрчилж буй учраас тэр шүү дээ. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Н.Батбаяр сайд “АББА” хамтлагийг урихын тулд тэдэнд зөвхөн дуулсан хөлсөнд 30 орчим мянган евро төлсөн бол бусад зардалд мөн хэмжээний мөнгө зарсан аж. Ингээд бодохоор зөвхөн нэг хамтлаг урихад л 100 гаруй сая төгрөг зарсан байна. Тэгээд бусад зардалд мөн хэмжээний мөнгө зарсан гэхээр Архангай аймгийн шинэ жилийн баярыг 200 гаруй сая төгрөгөөр зохион байгуулсан бололтой. Эдийн засаг эмзэг байгаа энэ үед ёстой л Эдийн засгийн хөгжлийн сайдаас өөр хэн ч ийм хэмжээний мөнгө зарж баяр тэмдэглэж чадахгүй биз ээ.

Дашрамд дурдахад, дэлхийд алдартай АВВА-г “Evento” компанийнхан зуучлан авчирч Архангайн шинэ жилд дуулуулжээ. Тус компанийнхан өнгөрсөн наймдугаар сард Английн “Блю” хамтлагийг авчирсан гэдгээр нь уншигч та сайн санах байх. Баярт уригдан ирсэн 500 гаруй зочдын хэн нь ч сохор зоос төлөөгүй атал тэр их тансаг ёолкны  мөнгө хаанаас гарав гэдгийг хэн ч үл мэднэ.

1503990_617022858365395_512456643_n

 Эх сурвалж: http://www.amjilt.com

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …