Н.Алтанхуяг: МАН, Битгий ингэж хорлон сүйтгэх ажил хийгээд бай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын бүлгээс тавьсан Эдийн засгийн хөгжилийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Гишүүдийн олонх нь хоёр сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.  Хоёр сайдын асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий  сайд Н.Алтанхуяг “Сайдуудын асуудлыг олон өдөр ярилаа. Асуудлыг тавьсан МАН-ынхан ард түмэндээ  их хайртай  юм байна. Үнэхээр ард түмэндээ  хайртай юм бол Самурай бондын асуудал яригдах үеэр буюу өнгөрсөн нэг дэх өдөр асуудлыг тавив. Ердөө л  Монгол Улсыг гадаадад муу болгож харагдуулах ажил хийсэн. Утаа ганц энэ жил ийм болоогүй. М.Энхболд даргыг 1996 онд Хотын дарга байхад нь “гэр хороолол ихэслээ. Хотоо зөв төлөвлөөч” гэж хэлж байсан ч уужуу царайлаад яваад байсан. Өнөөдөр ийм хэмжээнд хүрлээ. Та нарын 20 жил яриад хийгээгүй ажлуудыг Шинэчлэлийн Засгийн газар хийж байна. Битгий ингэж хорлон сүйтгэх ажил хийгээд бай. Ард түмнээ бодож ажиллаач” гэсэн юм.Үүний хариуд МАН-ын бүлгийн дарга  С.Бямбацогт  “Хууль зөрчсөн тодорхой үйлдлүүд дээр тоо баримттай асуудал тавьсан. Өнгөрсөн 22 жилийн найман жилд МАН, таван жилд АН,  үлдсэн арваад жилд нь хамтарч Засаг барьсан байдаг. Энэ улсын сайн муу бүхэн бүхэн бүгдэд хамаатай. Хорлон сүйтгэсэн гэж  үзэж байгаа бол шалгадаг газраар нь шалгуул”  гэлээ.

ньюс.мн

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …