Байнгын хороодын дарга нарыг шинээр томилно

imagesӨнөөдөр УИХ-ын найман байнгын хорооны дарга нарыг шинээр томилох асуудлыг хэлэлцэх юм байна. Учир нь одоогийн байнгын хороодыг даргалаж буй дарга нарын албан тушаалын хугацаа 2013 оноор дуусгавар болж байгаа аж.

Байнгын хороодын даргад томилох гишүүдийн нэрсийг намын бүлгүүдийн зүгээс УИХ-ын даргад санал болгох бөгөөд түүний дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

Халаагаа өгөх байнгын хороодын дарга нар:

– Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ

– Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн

– Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан

– Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон

– Өргөдлийн байнгын хо­рооны дарга Р.Бурмаа

– Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

– Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж

– Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар

index

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …