Тус бүр 90 саяыг завшсан гэх Төрийн банкны ТУЗ-ын гишүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

imagesТөрийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарын зургаан хүнд холбогдох “албаны мөнгө хувьдаа завшсан” гэх хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Тэднийг   “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд танилууддаа орон сууц олгож, тус бүртээ 90 сая төгрөг завшсан байсныг тус банканд хийсэн санхүүгийн гэнэтийн шалгалтаар илрүүлж, Улсын мөрдөн байцаах газарт хэргийг шалгаж байсан юм. Гэвч Улсын мөрдөн байцаах газраас хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг Нийслэлийн прокурорын газарт ирүүлсний дагуу прокурорын газар хянаж үзээд, хэрэгсэхгүй болгосон ажээ.

index

Санал болгох мэдээ

Парламентын хяналт, шалгалтын хүчтэй тогтолцоо бүрдсэнийг УИХ-ын дарга онцолж байна

УИХ-ын 8 дахь удаагийн намрын “отгон” чуулган өндөрлөлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 …