Ким Чен Ун зарим цаазлах тушаалыг согтуудаа өгсөнийг тогтоожээ

imagesлогоХойд Солонгосын удирдагч Ким Чен Ун авга ах Чан Сон Тхэкийн хоёр туслахыг юунаас болж буудах тушаал өгснийг Японы хэв­лэ­­­лүүд олж тогтоожээ. БНАСАУ дахь эх сур­вал­­жаас авсан мэдээллээс эш татан “Yomiuri Shimbun” сонинд бичсэнээр “Ким Чен Ун согтуу, гунигласан үедээ  цаазын тушаал өгсөн” гэжээ.

Түүнчлэн эрх бүхий албан тушаалтнууд нүүрс олборлож, Хятад руу экспортлох ашиг­тай бизнесийг цэргийнхний хяналтад өгөхийг хүсээгүйтэй холбоотой аж. Тиймээс эрх баригч Хөдөлмөрийн намын захиргааны хэлтсийн нэгдүгээр орлогч захирал Ри Рен Ха, бас нэг хэлтсийн орлогч захирал, тэргүүн Чан Су Гиль нар Ким Чен Уны дургүйг хүргэсэн байна.

Уг нь тэд шаардлагын дагуу бизнесээ өгөх гэж байсан боловч хэтэрхий оройтсон гэнэ. Үүнээс гадна албан бус мэдээллээс үзэ­хэд тухайн бизнест холбоотой зургаан  хүн хэлмэг­дүүлэлтэд өртжээ.

Эрх бүхий албан тушаалт­­нуудыг цаазалж хороосны дараа төрөл төрөгсдийг нь хорих лагерьт цөлсөн гэнэ.

Үүнээс гадна Өмнөд Солонгосын тагнуу­лынхан Ким Чен Уныг авга ахаа цаазалсан нууц шалтгааныг саяхан илрүүлжээ. Тус алба­ны мэдээллээс үзэхэд Чан Сон Тхэк санхүү­гийн ашгаа хуваахдаа зөрчилдсөнөөс болж цааз­луулсан гэнэ.

“Yomiuri Shimbun” сонинд бичсэнээр Ким Чен Ун авга ахтайгаа 20 тэрбум ам.долларын зарлагаас болж муудалцжээ. Учир нь Ким Чен Ун Европын банк, Швейцарьт 40 орчим тэрбум ам.доллар хадгалж байсан бөгөөд энэ мөнгөө өндөр албан тушаалтнуудад бэлэглэх үнэт цаг, виски, авто машин зэрэгт зарцуулдаг байжээ. Чан Сон Тхэк энэ дансыг хамт эзэмших эрхтэй байсан бөгөөд доод албан тушаалтнуудтайгаа нийлж, талыг нь үржээ. Энэ нь Ким Чен Уны дургүйцлийг төрүүлж, цаазлах шийдвэр гаргахад хүргэсэн гэнэ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …