
Харин “АПУ “компанийн захирал П.Батсайханы “Мansory Bentley” 350.000 ам.доллароор үнэлэгддэг аж. Харин Монголд хамгийн үнэтэй машиныг сумо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж хөлөглөж байна. Түүний 0068 улсын дугаартай “Maybach 62S” машин Монголд төдийгүй дэлхийн хамгийн үнэтэй машины жагсаалтыг тэргүүлдэг гэнэ. “luxury” ангиллын уг машины үнэ 550.000 ам.доллар аж. Үүнээс гадна Их аваргын гараашид “Hummer H1 alpha”, “lexus 570” зэрэг үнэтэй машинууд хадгалагдаж байдаг аж.

