Хилийн боомтыг дагаж гарсан хуулиуд батлагдлаа

 УИХ-ын чуулганы өчигдрийн /2013.12.26/ үдээс хойшхи хуралдаанаар Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг гишүүд дэмжив. Ингэснээр Хилийн боомтын тухай хуулийн төслийг батлах санал 83,3 хувийн саналаар дэмжигдлээ. Мөн дагаж өргөн баригдсан хуулийн төслүүдийг батлах саналыг нэг бүрчлэн явуулж, дэмжсэнээр хуулиудын төсөл батлагдлаа. Хуулийн үйлчлэх хугацааг 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс эхлүүлэх санал хураалтыг 56 хувийн саналаар дэмжлээ.

Дараа нь Хилийн боомтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд байсангүй. Байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэсэн горимын саналаар санал хураалт явуулсныг 57,4 хувийн саналаар дэмжлээ. Хуулийн хэрэгжих хугацаа үндсэн хуулиа дагалдаж 2014 оны дөрөвдүгээр сарын 1-нээс үйлчилж эхлэхээр болов. Ингэснээр Хилийн боомтыг дагаж гарсан хуулиуд батлагдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …