Баяр ёслол болохоор манай монголчууд дээр дооргүй л хөөрцөглөн тэмдэглэцгээдэг. Энэ үеэр бор дарс ахиухан хүртэж осол аваар гаргах нь олширдог ажээ. Архи ууж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг ЗЦГ-аас сануулсаар байтал согтуу жолооч осол гаргасан хэрэг хөдөө орон нутагт гарчээ. Дундговь аймгийн Адаацаг сумын Засаг дарга Ж.Батхөлөг гэгч этгээд 12 сарын 29-ны өдрийн 11 цагийн орчимд согтуугаар авто машин жолоодож яваад Адаадаг суманд дүрмийн дагуу явж байсан суудлын авто машиныг асар хүчтэй мөргөж замын хажуу руу дөрвөн дугуйг нь дээш харуулан онхолдуулжээ. Үүний дараа тэрээр осолд оруулж, амь нас эрүүл мэндэд уоцтой хохирол учруулсан иргэдэд анхы тусламж үзүүлэхийн оронд хөлчүүрхэн: “Та нар надтай тэрсэлдээд амжилт олохгүй, тэр цагдаа шүүхээ дууд, би хуулийн хариуцлага хүлээхгүй…” хэмээн омогдсон гэнэ. Түүгээрч барахгүй орой нь нь айл хэсэж үргэлжлүүлэн архидаж авжээ.
Намдаа шинэчлэлийн салхийг оруулахыг МАН-ын шинэ удирдлагуудын эрхэмлэж байхад МАН-ын дунд доод шатны албан тушаалтнууд инйхүү архидан согтуурч, албан тушаалаараа сүр далайлан иргэдийг хохироож яваа нь МАН-ын алс хэтийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй ээ. Хууль бүхэнд тэгш үйлчилэх ёстой. Тэгвэл согтуугаар автомашин жолоочдон хүний аминд хүрэх шахсан, албан тушаалдаа эрдсэн Адаацаг сумын Засаг дарга Жамьянжавын Батхөлөгт хуулийн байгууллагаас ямар хариуцлага хүлээлгэх бол гэдгийг олон иргэд харж байна.
Засаг даргын унаж явсан машинд мөргүүлсэн автомашинд сууж явсан иргэдийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд хөдөлгөж болохгүй гэсэн эмчийн заавартай болохоор нийслэл хотод ирүүлж эмчлүүлж болохгүй болохоор орон нутгийнхаа эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Тамир