Палестины элчингийн аминд хүрсэн сейфийг 20 жил нээгээгүй байжээ

логоЧех улсад суугаа Палес­тины Элчин сайд Праг дахь гэр­тээ дэлбэ­рэлтэд өртөж амиа алджээ. Га­даадын хэв­­­­­лэлүүдэд мэ­дээлснээр дип­­­­­ломатч сүүлийн 20-25 жилд огт нээгээгүй сей­фийг он­гойл­­­гох гэж байгаад амиа алдсан байна.

Өмнө нь энэхүү сейф дип­ломат төлөөлөгчийн газ­­­­­рын хуучин бай­ранд бай­сан бөгөөд Элчин сайд Жа­мал Мухаммад Жамалыг хоёр­хон хоно­гийн өмнө шинэ бай­ранд ороход нь шил­жүүлэн авчирчээ.

Палестины Гадаад хэр­гийн сайд Рияд аль-Малики “Элчин сайд энэ сейфэнд юу байгааг сонирхож, эхнэ­рээ­сээ цаас, үзэг авчирч, доторхыг нь тэмдэглэж ава­хыг гуйсан. Ингээд эх­нэр нь өрөөнөөс дөнгөж гармагц сейф дэлбэрсэн” гэжээ.

Чехийн цагдаагийн газ­рын тэргүүн Мартин Чер­вичекийн мэдэгдсэнээр тус улсад хүчээр онгойлгох үед дэлбэрдэг сейф хэрэг­лэхийг хориглодог гэнэ. Дэлбэрэлт өнгөрөгч лхаг­ва гарагт Прагийн зургаа­ду­гаар тойрогт болсон юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …